Онцлох мэдээ / Нийгэм
22
2020.10.21. 17:09 434 0

Захиалгат нислэгт хамрагдах иргэдийн нээлттэй танилцуулна

 

Монгол Улсын Засгийн газар тусгай үүргийн нислэгийн чиглэл, давтамжийг тогтмол нэмэгдүүлж, гадаадад гацсан иргэдээ татан авах ажиллагааг зохион байгуулсаар байна.

2020 оны аравдугаар сарын 15-ны өдрийн байдлаар дэлхийн 81 улсаас 91 удаагийн захиалгат нислэгээр 18021, ОХУ, БНХАУ-аас хилийн боомтоор газраар 6545, нийт 24556 иргэнийг амжилтай татан аваад байна. Захиалгат нислэгт хамрагдах хүсэлтэй иргэдийн жагсаалтыг олон нийтэд нээлттэй болгож, иргэдийн өргөдөл, гомдлыг шуурхай шийдвэрлэх, хүндрэл чирэгдэлгүйгээр жагсаалтад оруулахад бүх шатанд анхаарч ажиллахыг үүрэг болгожээ.

Улсын хэмжээнд энэ сарын 15-ны өдрийн байдлаар 61 тусгаарлан ажиглах байранд 3071 иргэн байна. Тусгаарлах байранд эрүүл мэнд, онцгой байдал, цагдаагийн байгууллагын болон аж ахуйн нэгжийн нийт 410 ажилтан, алба хаагч томилогдон, иргэдийн эрүүл мэндийг хянах, халдвар хамгааллын дэглэмийг сахиулах, аюулгүй байдлыг хангаж ажиллаж байна. 2020 оны аравдугаар сарын 01-ний өдрийн байдлаар КОВИД-19 халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжиж 290 аж ахуйн нэгж, байгууллага, 257 иргэнээс нийт 3.5 тэрбум төгрөгийн мөнгөн хөрөнгө, 121 аж ахуйн нэгж, байгууллага, иргэнээс нийт 4.3 тэрбум төгрөгийн өртөг бүхий бараа материалыг Улсын онцгой комисст хандивлажээ. Үүнээс 6.6 тэрбум төгрөгийн мөнгөн хөрөнгө, бараа материалыг Улсын онцгой комиссын Шуурхай штаб, холбогдох төрийн байгууллагууд, нийслэлийн авто замын шалган нэвтрүүлэх товчоо, хяналтын цэг, тусгаарлах байрны хэрэгцээ болон шаардлагатай тоног төхөөрөмж, үйл ажиллагаанд зарцуулаад байна


0 сэтгэгдэл байна.