Онцлох мэдээ / Нийгэм
22
2020.10.21. 19:19 425 0

Согтуу цагдаа төрийн ордны хашаа мөргөсөн үү

 

Цагдаагийн байгууллагаас олон нийтийн цахим сүлжээнд цацагдсан, "Согтуу цагдаа явган зорчигч гэмтээж, төрийн ордны хашаа мөргөжээ” гэх мэдээллийн талаар мэдэгдэл гаргав.

Тус мэдэгдэлд бичсэнээр, Сүхбаатар дүүргийн зургадугаар хорооны нутаг дэвсгэрт "Засгийн газрын ордны баруун урд талын хашааг автомашин мөргөчихлөө” гэсэн дуудлага мэдээллийг аравдугаар сарын 18-ны өдрийн 06:23 цагт цагдаагийн байгууллага хүлээн авчээ.

Тус мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 25 настай, хувийн байгууллагад менежер ажилтай А гэгч нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, зам тээврийн осол үйлдсэн хэргийг Тээврийн цагдаагийн алба шалгаж эхэлсэн байна.

Тухайн тээврийн хэрэгсэлд цагдаагийн алба хаагч М нь хамт зорчиж явсан бөгөөд ажлын бус цагаар, энгийн хувцастай, согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг тогтоохоор албаны шалгалт явуулж байгаа ажээ.

 

0 сэтгэгдэл байна.