Онцлох мэдээ / Нийгэм
22
2020.10.23. 09:08 120 0

Төмөр замын гармыг засахтай холбоотойгоор таван шарын замыг хаана

 

Нийслэлийн БГД-ийн 20 дугаар хороо, Таван шарын төмөр замын гармын засварын ажил өнөөдөр эхэлнэ. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр оройн 23:00 цагаас 24-ний 08:00 цаг хүртэл тус хэсгийн замыг бүрэн хаах юм.

Иймээс жолооч та бүхэн тухайн замаар зорчилгүй,

  • Саппорогийн тойрог,
  • Хөсөг трэйдийн уулзвар,
  • Эрчим хүчний гудамж буюу ТЭЦ-4-ийн зам,
  • Сонсголонгийн уулзвар,
  • Моносын уулзвар гэсэн замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Зам хаахтай холбогдуулан тухайн байршилд 600 мм-ийн цэвэр усны шугамын эвдрэлийг засварлах, Авто замын засвар нөхөөс, Төмөр замын эвдрэлтэй төмөр бетон дэр солих зэрэг ажлуудыг хийнэ.

Гүйцэтгэгчээр "Хүрд" ХХК, Замын 2-р анги, "Нано Экологи" ХХК ажиллаж байна. Харин хяналтыг УБТЗ, УСУГ, НАЗХГ хариуцах аж.

Эх сурвалж: Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар

 

0 сэтгэгдэл байна.