Онцлох мэдээ / Нийгэм
22
2020.10.27. 08:25 167 0

Арваннэгдүгээр сард арван удаа тусгай нислэг үйлдэнэ

 

Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг сунгасантай холбоотойгоор ирэх арваннэгдүгээр сард нийт арван удаагийн нислэг үйлдэх  урьдчилсан хуваарь гарсан талаар ГХЯ-ны Консулын газраас мэдээллээ. Үүнд:

  • Сөүл-Улаанбаатарын чиглэлд 6 удаа,
  • Франкфурт-Улаанбаатарын чиглэлд 1, 
  • Токио-Улаанбаатарын чиглэлд мөн 2,
  • Алматы-Улаанбаатарын чиглэлд 1 нислэг үйлдэх хуваарь гараад байна. 

Өнөөдрийн байдлаар 98 удаагийн тусгай нислэгээр 19.519 иргэнийг эх орондоо авчраад байна. 2020 оны нэгдүгээр сараас хойш авто зам болон агаарын замын боомтоор 26.100 иргэн эх орондоо иржээ.

 

0 сэтгэгдэл байна.