Онцлох мэдээ / Нийгэм
22
2020.10.27. 10:39 194 0

Богд уул руу гарахад 300 төгрөгийн хураамж төлнө

 

Нийслэлчүүд гол төлөв амралтын өдрөөр цэвэр агаар амьсгалахаар зорьдог газруудын нэг болох Богдхан уул руу гарахад Монгол Улсын иргэн 300 төгрөг, гадаад иргэн 3000 төгрөг төлдөг болсон байна.

Богдхан уулын гурван аманд нийт 29 байгаль хамгаалагч ажилладаг аж. Жилийн дөрвөн улиралд хүний хөл тасардаггүй тус газар элэгдэж моддын үндэс цухуйн, хүмүүс замаас хазайн ил задгай бие засах үзэгдэл их гардаг болжээ. Тиймээс иргэдээс авах хураамжийг богд уулын аяллын замын тохижилт, камержуулалт, био жорлон хийхэд зарцуулах юм байна.

 

0 сэтгэгдэл байна.