Онцлох мэдээ / Улс төр
22
2020.10.29. 09:29 329 0

15 гишүүний бүрэлдэхүүнтэй түр хороо байгууллаа

УИХ-ын өнөөдрийн /2020.10.29/ чуулганы ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Түр хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар: "Цар тахлын онцгой үед Сангийн яам болон Улсын Онцгой комисст онцгой эрхийг өгч байгаа. Түүний хэрэгжилт, томилгоо, явцыг шалгах Түр хороо юм. Түр хороо хуралдаж, хяналт шалгалт хийгээд ажлаа УИХ-д танилцуулах ёстой" хэмээн тодотгов. 
Түр хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийг томиллоо. Харин бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Ж.Мөнхбат, Б.Бат-Эрдэнэ, Н.Учрал, М.Оюунчимэг, Л.Энх-Амгалан, Б.Жавхлан, Б.Чойжилсүрэн, С.Бямбацогт, Ж.Ганбат, Б.Бейсен, С.Ганбаатар, Х.Доржханд, Н.Алтанхуяаг нарыг багтаалаа. Тэд цар тахлын үед онцгой эрх эдэлж байгаа холбогдох газруудад хяналт тавьж, сард нэг удаа УИХ-д ажлаа тайлагнаж байхаар болсон юм.

0 сэтгэгдэл байна.