Онцлох мэдээ / Улс төр
22
2020.10.30. 15:30 527 0

Боршоо, Цагааннуур боомтоор коронавирус алдсан байх магадлалтай

 

Засгийн газар одоо /2020.10.30/ Төрийн ордонд ээлжит бусаар хуралдаж байна. Хуралдаанаар зарим боомтыг түр хаах асуудлыг хэлэлцэж байгаа юм.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар Увс аймгийн "Боршоо" болон Баян-Өлгий аймгийн "Цагааннуур" боомтыг хаах эсэхийг хэлэлцэн, шийдвэрлэж байгаа аж. Учир нь, дээрх хоёр хилийн боомтоор коронавирусын халдвартай ачаа тээврийн жолооч нэвтэрч, халдвар дотооддоо алдсан байх магадлалтай байгаа бөгөөд урьдчилан сэргийлэх арга хэмжээг Засгийн газраас авахаар шуурхайлан хуралдаж байгаа нь энэ юм байна. Засгийн газрын ээлжит бус хуралдааны дараа Шадар сайд Я.Содбаатар олон нийтэд мэдээлэл хийнэ. 

 

0 сэтгэгдэл байна.