Онцлох мэдээ / Нийгэм
22
2020.11.1. 10:41 141 0

Хөнгөлөлттэй эмийг даваа гаригаас бүх эмийн сан олгоно

 

Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй эмийг улсын болон хувийн 1600 гаруй эмийн сангаар ирэх даваа гарагаас иргэдэд олгоно. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэнгийн ярьснаар нийт 136 нэр төрлийн ерөнхий нэршлийн, 522 нэр төрлийн худалдааны нэршлийн эмийг 30-70 хувь хөнгөлж олгохоор болжээ.

Хөнгөлөлттэй эмэнд зарцуулах санхүүжилтийг нэмэгдүүлсэн учраас иргэд санхүүжилт дуусна гэсэн шалтгаанаар сарын эхний өдрүүдэд урт дараалал, дугаар үүсгэхгүй, тайван байж, боломжтой цагтаа эмнэлэгт очиж эмээ бичүүлэн, гэрээт эмийн сангаас авах боломжтой юм. Мөн эмийн сангийн тоо 60 гаруй хувиар нэмэгдсэн байна. Өмнө нь зөвхөн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас хөнгөлөлттэй эм олгох эмийн сангуудыг тендерээр шалгаруулдаг байсан бол энэ сараас И-баримт, цахим сүлжээнд холбогдсон нийт эмийн сангууд хөнгөлөлттэй эм олгох юм. Хөнгөлөлттэй эм бичиж буй эмийн санч болон иргэн хурууны хээгээ таниулах юм. Ингэснээр тухайн хороо, дүүрэгт бүртгэлгүй, түр оршин суугчид хөнгөлөлттэй эм авах боломж бүрдсэн байна.

 

0 сэтгэгдэл байна.