Онцлох мэдээ / Нийгэм
22
2020.11.12. 15:17 403 0

Хятад улсын 33 иргэнийг албадан гаргалаа

 

Энэ оны эхний арван сарын байдлаар Монгол Улсын хууль тогтоомж зөрчсөн 17 улсын 145 иргэнийг албадан гаргасан байна. Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан хоёр улс дипломат шугамаар хэлэлцэж, тохиролцсоны дагуу БНХАУ-ын 33 иргэнийг Зам-Үүдийн авто замын боомтоор албадан гаргаж, БНХАУ-ын талд хүлээлгэн өгөх ажиллагааг өнөөдөр /2020.11.12/ зохион байгууллаа. 

Тус иргэд Монгол Улсын хууль тогтоомж зөрчсөн учир ийнхүү албадан гаргаж буй билээ. Тухайлбал, тэдний дунд визийн хугацаа хэтрүүлэн Монгол Улсад 15-16  жил хууль бусаар амьдарсан хоёр иргэн байсан бөгөөд тухайн иргэдийг хяналт шалгалтаар илрүүлсэн байна. Албадан гаргасан иргэдийн тодруулбал:

  • Шүүхээр ял шийтгүүлж, ялаа эдэлж дууссан 5
  • Визийн хугацаа хэтрүүлсэн 3
  • Оршин суух зөвшөөрлийн хугацаа хэтрүүлсэн 7
  • Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлсэн 6
  • Ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан 12 хүн байна.

0 сэтгэгдэл байна.