Онцлох мэдээ / Нийгэм
22
2020.11.12. 14:43 417 0

Дуучин Д.Дэмбэрэлнямбуугийн шинжилгээний хариу сөрөг гарсан байна

Коронавирусийн халдвар авсан тээврийн жолооч Д арваннэгдүгээр сарын 08-ны үдэш UB Palace-д болсон дуучин Д.Дэмбэрэлнямбуугийн "Хархан нүдэн” тоглолтыг үзэж, улмаар гар барьж, зураг татуулснаа мэдүүлсэн. Тиймээс дуучныг ойрын хавьтал гэж үзэж ХӨСҮТ-д тусгаарлажээ. Мөн уг тоглолтод оролцсон хэд хэдэн уран бүтээлч тусгаарлагдсан байна. 
"Хархан нүдэн" тоглолтын 2000 гаруй хүн үзсэн бөгөөд тоглолт үзсэн иргэдийг тогтоон тусгаарлаж, шинжилгээ авна гэж ХӨСҮТ-өөс мэдээсэн билээ. Дуучны шинжилгээний хариу өнөөдөр гарсан байна. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа "Шинжилгээний хариу сөрөг гарсан байна. Тоглолтыг маань үзсэн хүн бүр эрүүл энх байх болтугай" хэмээн бичжээ. 

0 сэтгэгдэл байна.