Онцлох мэдээ / Нийгэм
22
2020.11.12. 15:37 429 0

Хот хоорондын нийтийн тээврийн хөдөлгөөнийг зогсоолоо

 

"Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” тогтоолоор Хот хоорондын нийтийн зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2020.11.17-ны өдрийн 06:00 цаг хүртэл хязгаарлаад байна.

2020.11.11-ний өдөр 03:00 цагийн байдлаар (Улсын онцгой комиссын тогтоол гарах үед) Улаанбаатар - Орон нутаг чиглэлд 21 тээврийн хэрэгслээр 735 зорчигч, Орон нутгаас -УБ чиглэлд 22 тээврийн хэрэгслээр 770 зорчигч явж байсан.

2020.11.11-ний Улсын онцгой комиссын 12 дугаар тогтоол, Зам, тээврийн хөгжлийн сайдын А/214 дугаар тушаалыг тус тус үндэслэн Улаанбаатар хотоос гарах хот хоорондын нийтийн зорчигч тээврийн хөдөлгөөнийг хязгаарласан бөгөөд тасалбарын үнийг шимтгэлгүйгээр буцаан олгох, хойшлуулах ажлыг зохион байгуулсан.

2020.11.12-ны өдөр Орон нутаг-Улаанбаатар хотын чиглэлд 24 чиглэлийн 58 тээврийн хэрэгслээр 1464 зорчигч тээвэрлэлтэд гарсан.

2020.11.12-ны 11:40 цагийн байдлаар Улиастай - Улаанбаатар чиглэлд 2020.11.11-ний өдрийн 18:00 цагт 13 зорчигчтой тээвэрлэлтэд гарсан тээврийн хэрэгсэл 13:50 цагт Улаанбаатар хотод ирсэн. Үүгээр хот хоорондын тээвэр дуусч, хөдөлгөөн зогслоо. 

 

0 сэтгэгдэл байна.