Онцлох мэдээ / Нийгэм
22
2020.11.12. 21:07 616 5

Сэлэнгэ аймгийн 74 настай иргэнээс коронавирусын тохиолдол илэрлээ

 

Улсын Онцгой Комисс өнөөдөр /2020.11.12/ хуралдаж, шийдвэрийн талаарх албан мэдээллийг 21:00 цагаас шууд дамжуулан хүргэж байна. Мэдээллийг Засгийн газрын хэвлэлийн албаны дарга Ц.Ганзориг, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, Цагдаагийн дэд дарга Ж.Амгалан, ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян нар хүргэж байна. 

Коронавирусийн халдвар Монгол Улсад голомтлон гарсан нь батлагдсанаар улсын хэмжээнд анх удаа буюу өнөөдрөөс эхлэн тав хоног хатуу хөл хорионы дэглэмд шилжсэн билээ. Ковид-19-ийн халдвартай хүний ойрын 73 хавьтлаас нэг хүнд халдвар илэрч, голомтот халдварын тоо тав болоод байгаа юм. 

Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг: Өнөөдөр УОК-ын хуралдаанаар нийт долоон асуудал хэлэлцлээ. Маргаашаас эхлэн УОК, ЗГ, Нийслэлийн тогтоолд тусгаснаас өөр салбарт ажилладаггүй иргэд сэлгүүцэхгүй байхыг хүсч байна. Мөн хүнсний хангамжийн шуурхай штаб байгуулна, 18 цэгт тандалт хийнэ, Цэргийн Госпитал эмнэлэгт ор нэмсэн талаарх мэдээллийг албаны дарга нар хүргэнэ.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: Нийт зургаан хүнд голомтот халдвар илрээд байгаа билээ. Мөн Сэлэнгэ аймгийн 74 настай эмэгтэйгээс коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрлээ. Хоёр удаагийн давтан шинжилгээгээр эерэг гарсан. Түүнийг ХӨСҮТ рүү шилжүүлж, шинжилгээг дахин хийнэ.

ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, Цагдаагийн хурандаа Ж.Амгалан: Дам хавьтагчдын ихэнх нь тогтоогдсон. Өөрсдөө хаана байгаагаа ихэнх нь хэлж байна. Танадалтын судалгаа ойрын хоёр хоногтоо дуусна. Тиймээс ойрын хугацаанд намжина хэмээн бүгд найдан, дор бүрнээ дэглэмээ сайн сахина уу.

Мөн хуралдааны шийдвэр танилцуулах үеэр: Сэлэнгэ аймагт илэрсэн сэжигтэй тохиолдол бүхий иргэнд арваннэгдүгээр сарын 06-наас зовиур илэрч арваннэгдүгээр сарын есөнд эмнэлгийн байгууллагад хандсан байна. Хугацааны хувьд авч үзвэл коронавирусын халдвартай тээврийн жолоочтой хамааралгүй байгаа аж. Тиймээс одоо энэхүү тохиолдолд өөр хавьтагч байгаа эсэхийг албаны хүмүүс нягталж байна гэсэн юм. Мөн Алтанбулаг боомтын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоож, цаашид ямар арга хэмжээ авч ажиллах талаар хэлэлцэж байна. МУБИС-ын сэжигтэй хоёр тохиолдлын ойрын хавьтлын 50 гаруй иргэнийг тусгаарлалтад оруулсан байгаа.

5 сэтгэгдэл байна.

Irgen
2020.11.12 21:44
Irged uhamsartai baih shaardlagatai baina shuu.
irgen
2020.11.12 21:46
Irged uhamsartai baitsgaagaarai
irgen
2020.11.12 21:47
Amnii haaltaa zuutsgeey
irgen
2020.11.12 21:48
Maskaa zuutsgeey
Зочин
2020.11.12 22:17
Хэд хоногиын өмнө УОК мэдээлэхдээ Сэлэнгийн тусгаарлалтд бсан 1 залуу 19 дэх хоног дээрээ оргосон. Оросыг хил зөрчсөн. Оросын тал хүллэлгэж өгсөн гээд бсан. 74тэй эмээгийнд тэр оргодол очсийн болуу