Онцлох мэдээ / Нийгэм
22
2020.11.13. 12:20 479 0

Тээврийн жолоочийн хоёрдогч хавьтлын 3000 хүнийг хяналтад оруулжээ

 

ХӨСҮТ болон Зоонозын үндэсний төвийн нэгдсэн лабораторид өдөрт 3000-4000 хүнд коронавирусийн шинжилгээ хийх боломжтой байна. Үүн дээр нэмж Улаанбаатарт коронавирусийн шинжилгээ авах 11 цэг байгуулжээ.

ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл: Тээврийн жолоочийн хоёрдогч хавьтал болсон 3000 орчим хүний нэр хаягийг авч, хяналтад оруулсан бөгөөд энэ хүмүүсийг харьяаллын дагуу 11 цэгт дуудан шинжилгээ авна.

Мөн тодорхой хавьталгүй, эмнэл зүйн шинж тэмдэг илрээгүй бол заавал шинжилгээ өгөх шаардлагагүй. Бүх хүнд шинжилгээ хийнэ гэвэл нэг дор бөөгнөрөл үүсэх эрсдэлтэй. Хэрэв халдвар авсан хүнтэй хавьтал болсон, халдварын шинж тэмдэг илэрсэн бол харьяа дүүргийнхээ эмнэлэг рүү эхлээд утсаар ярьж, шинжилгээ өгөх цэгт ирнэ. Шинжилгээ авах цэг олноор байгуулсан нь хавьтал болсон хүмүүсийн шинжилгээний сорьцыг шуурхай цуглуулах зорилготой. Мөн тээврийн жолоочийн ойрын хавьтал болсон хүмүүс "Шинжилгээний хариу сөрөг гарлаа” гэж олон нийтэд мэдэгдэж байна. Гурван удаагийн шинжилгээс сөрөг гарвал халдвар аваагүй гэж үзнэ гэв.

 

0 сэтгэгдэл байна.