Онцлох мэдээ / Нийгэм
22
2020.11.13. 13:11 587 1

Халдварын хавьтлуудыг тогтоохоор ТҮЦ машины хэрэглээг хязгаарлалаа

 

Сэлэнгэ аймгийн "Алтанбулаг" боомтоор 2020 оны аравдугаар сарын 14-нд орж ирсэн ачаа тээврийн автомашины жолоочоос коронавирусний халдвар илэрсэн билээ.

Халдвартай иргэдийн мэдээллийг цуглуулах явцад коронавирусний халдвар авсан иргэн Д нь өөрийн явсан маршрут болон уулзсан хүмүүсийн тухай дутуу мэдүүлсэн байна. Иргэн Д тусгаарлалтаас гарсныхаа дараа буюу өөрийгөө халдвартай болсныг мэдээгүй үедээ тоглолт үзсэнээс гадна Чингэлтэй дүүргийн Нэг цэгийн үйлчилгээгээр үйлчлүүлж, хурууны хээгээр тодорхойлолт авсан тул өнөөдрөөс Улаанбаатар хотын бүх ТҮЦ машиныг битүүмжлэн хурааж эхлээд байна.

Халдварын хавьтлуудыг тогтоох явц үргэлжилж байгаа өдрүүдэд ТҮЦ машины хэрэглээг цаашид эрсдэлтэй гэж үзжээ. Иргэн Д мөн Сансарын "Си Юү" сүлжээгээр үйлчлүүлж, төлбөрөө бэлэн мөнгөөр өгсөн нь дахин олон тооны хүнд халдвар тараасан байх магадлал бий болгож байгаа аж.

Эдгээр шалтгаанаас үүдэн вирусын халдвар газар авах эрсдэл бий болсон тул хуулийн байгууллагынхан камер шүүж, явсан маршрут, таарсан хүмүүсийг илрүүлэх ажлыг үргэлжлүүлж байгааг Цагдаагийн ерөнхий газрын Дэд дарга, хурандаа Ж.Амгалан мэдэгдсэн. Мөн Жолооч Д-д иргэний үүргээ биелүүлээгүй гэдэг үндэслэлээр хариуцлага тооцох тухай яригдаж байгаа аж. 

 

1 сэтгэгдэл байна.

Zochin
2020.11.13 14:55
Estoi neg nohoin golog yum aa