Онцлох мэдээ / Нийгэм
22
2020.11.16. 11:27 262 0

Өнөөдөр гурван хүнээс коронавирусын халдвар илэрлэээ

 

 

Коронавируст халдварын нөхцөл байдлаас шалтгаалан ЭМЯ болон холбогдох эх сурвалжаас ээлжит мэдээллийг хийж байна.

ЭМЯ-ны хэлстийн дарга Л.Нарангэрэл: 218 улс оронд бүртгэгдэж өнөөдрийн байдлаар 53.7 сая хүн коронавирусийн халдвар авч, 594 мянган хүн шинээр халдвар авсан байна. Манай орны хувьд 431 тохиолдол бүртгэгдэж шинээр гурван тохиолдол батлагдсан байна. Нийслэл болон Сэлэнгэ аймагт коронавирус кластер байдлаар бүртгэгдсэн хэвээр байна.

ХӨСҮТ-ийн албаны дарга А.Амбасэлмаа: Өчигдөр нийт 1818 хүний шинжилгээнээс гурван хүний шинжилгээнд коронавирус илэрсэн. 

Будапештээс ирсэн иргэний давтан шинжилгээнээс коронавирус илэрсэн. |Энхсаран сувиллын нэг ажилтнаас коронавирус илэрсэн. Нийт 2753 шинжилгээг хийгээд байна. Улаанбаатар хотын кластер өвчлөлийн хоёр дахь хавьтлын шинжилгээг хийж байгаа. Сэлэнгэ аймгийн кластераас нэг хүнээс коронавирус илэрсэн.

ХӨСҮТ-д 97 хүн эмчлэгдэж байгаа бөгөөд Тесо группийн ажилтны шинжилгээний хариу эерэг гарсан зүйл байхгүй. Тэрээр кластер голомтын дам хавьтал байсан учраас тусгаарлан шинжилгээ авахад хариу нь сөрөг гарсан хэмээх мэдээллийг ээлжит хэвлэлийн хурлын үеэр онцолсон юм.

 


0 сэтгэгдэл байна.