Онцлох мэдээ / Нийгэм
22
2020.11.16. 15:33 241 0

Энхсаран сувиллыг хааж шалгалт явуулж байна

УОК-ын даргын шуурхай хуралдаан боллоо. Өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайд болон Шадар сайдаас өгсөн чиглэлийн дагуу Энхсаран сувилалд эрүү үүсгэж шалгах ажлын явцыг хэлэлцсэн байна. 

Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг: Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон Шадар сайд Я.Содбаатар нараас өгсөн чиглэлийн дагуу Энхсаран сувилалд тусгаарлалтын дэг журам, хууль зөрчигдсөн эсэхийг шалгах ажлын явцыг хэлэлцсэн.

ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян: Цар тахал гарч байх эхлэх үед УОК тусгаарлах байрны зориулалттайгаар ашиглах байруудыг сонгох үед нисэх буудалтай хамгийн ойр гэдэг үндэслэлээр гуравдугаар сард сонгож байсан. Сүүлийн саруудад тус сувилалд тусгаарлалтын журам зөрчиж байна гэсэн санал гомдол ирсэнтэй холбогдуулан шалгалт явуулж байсан. Мөн энэ сарын 10-нд тус сувиллын үйл ажиллагааг зогсоосон. Энхсаран сувиллыг хаасан бөгөөд тэнд тусгаарлагдаж байсан 81 иргэнийг, тухайн газар ажиллаж байсан 17 ажилтныг өөр газар шилжүүлсэн. Эдгээр иргэдийн тусгаарлалтын хугацаа дууссан ч өөр зочид буудал руу тусгаарласан учир дахин шинжилгээ авч сөрөг гарсны дараа гэрийн ажиглалт руу гаргана. Энхсаран сувилалд гарсан халдварын голомт гуравдугаар байрнаас гарсан.

Олон улсын ачаа тээврийн жолооч, 29 настай Д "Энхсаран" сувилалд тусгаарлагдаад гарсаны дөрөв хоногийн дараа коронавирусийн халдвар илэрсэн. Мөн тус сувилалын эмч, ажилчид болон тусгаарлагдаж байсан 40 гаруй хүнээс халдвар илэрсэн нь талаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хэлсэн. Тодруулбал, "Энхсаран” сувилалын хоол, хүнсний ажилтан, үйлчлэгч тэргүүтэй хүмүүс коронавирусийн халдвар авч, ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа юм.

 


0 сэтгэгдэл байна.