Онцлох мэдээ / Улс төр
22
2020.11.20. 12:42 154 0

УОК-т 7.8 тэрбум төгрөгийн хандив цугларсан байна

Улсын Онцгой Комисст коронавирусийн халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжиж аж ахуйн нэгж, иргэдээс 7.8 тэрбум төгрөгийн хандив өгсөн байна. Тодруулбал, 291 аж ахуйн нэгж, байгууллага, 257 иргэнээс 3.5 тэрбум төгрөгийг мөнгөн хөрөнгө, 121 аж ахуйн нэгж, байгууллага, иргэнээс 4.3 тэрбум төгрөгийн өртөг бүхий бараа материал хандивлажээ.

Үүнээс 6.6 тэрбум төгрөгийг УОК-ын шуурхай штаб, төрийн байгууллагууд, нийслэлийн авто замын шалган нэвтрүүлэх товчоо, хяналтын цэг, тусгаарлах байрны хэрэгцээнд болон шаардлагатай тоног төхөөрөмж, үйл ажиллагаанд зарцуулаад байгааг УОК-оос мэдээлэв.

 

0 сэтгэгдэл байна.