Онцлох мэдээ / Нийгэм
22
2020.11.20. 11:29 217 0

ЭМЯ: Нийт халдварын тоо 555 боллоо

Эрүүл Мэндийн яамнаас ээлжит мэдээллийг өгч байна. Өнөөдөр 37 шинэ тохиолдол нэмэгдэж, нийт халдварын тоо 555 боллоо.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны төвийн дарга А.Амбасэлмаа: Өмнөд Судан улсаас ирсэн нэг хүн гурав дахь шинжилгээгээр, Алтанбулаг боомтоор ирсэн нэг жолоочоос халдвар илэрсэн. Өчигдөр 17:00 цагаас хойш 37 тохиолдол нэмэгдэж, манай улсад бүртгэгдсэн нийт тохиолдол 555 боллоо. 

Дотоодын халдвар өнөөдрийн байдлаар Улаанбаатар болон таван аймагт бүртгэгдсэн. Үүнд: 

  • Улаанбаатарт-33
  • Сэлэнгэ аймагт-51
  • Дархан-Уул аймагт-16
  • Дорноговь аймагт-6
  • Орхон аймагт-13
  • Говьсүмбэр аймагт-1 тохиолдол бүртгэгдээд байна. 

ЭМЯ: Нийт халдварын тоо 555 боллоо

ОБЕГ-ын дарга Г.Ууганбаяр: Гемодиализийн аппаратад орох шаардлагатай хүмүүсийг зохион байгуулалтад орж ажиллаж байна. Орон нутгаас ирсэн хавдартай өвчтөнг нэг чигийн хөдөлгөөн хийж, ХСҮТ-д хүргэсэн. Шаардлагатай цэгүүдэд ажиллаж байна. Орхон аймагт ажилласан баг тухайн орон нутгийн удирдлагатай хуралдаж, чиглэл өгч ажилласан. Гэрийн ажиглалтад шилжсэн иргэд 14 хоногийн тусгаарлалт, халдвар хамгааллын дэглэмээ сайн барихыг анхааруулж байна. 2020 оны арваннэгдүгээр сарын 08-нд Соёлын төв өргөөнд Эмоци продакшны тоглолт, 2020 оны арваннэгдүгээр сарын 9-ны 17.00 цагаас арваннэгдүгээр сарын 11-ний 03.00 цаг хүртэл Сүхбаатар дүүргийн наймдугаар хороо Арслантай гүүрний баруунд хойно Багшийн хөгжлийн ордны чанх хойд талд байрлах "Говь гурван сайхан" караокегээр үйлчлүүлсэн иргэд ЭМЯ-ны 119, ХӨСҮТ-ийн 80086829 утсаа холбогдоно уу. 

Манай улсад бүртгэгдсэн тохиолдол 555 болоод буй. Үүнээс 335 нь эдгэрч дараагийн шатны ажиглалтад шилжжээ. Өнөөдрийн байдлаар 213 хүн ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс нэг хүний биеийн байдал хүнд, 32 хүн хүндэвтэр, 120 хүн хөнгөн гэсэн оноштой байгаа аж. 

Түүнчлэн Ковидтой холбоотой зөвлөгөө, мэдээлэл өгөх 119 дугаарт хоногт 2399 дуудлага ирсэн байна. Үүнээс 21.7 хувь нь УОК-ын шийдвэртэй холбоотой, 36.7 хувь нь урьдчилан сэргийлэх чиглэлээр, 20.3 хувь нь сэжигтэй ойрын хавьтлын талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авсан болохыг ЭМЯ-наас мэдээллээ. 

0 сэтгэгдэл байна.