Онцлох мэдээ / Эдийн засаг
22
2020.11.20. 12:58 164 0

НӨАТ-ын сугалааны тохирол ням гарагт болно

НӨАТ-ын урамшууллын энэ сарын сугалааны тохирол арваннэгдүгээр сарын 22-ны ням гарагт болох бөгөөд Боловсрол телевиз орон даяар шууд дамжуулах аж.

Тиймээс иргэд аравдугаар сарын 01-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн төлбөрийн баримтаа 2020 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой. Энэ удаагийн тохирлын супер шагнал 40 сая төгрөг байх аж.

 

0 сэтгэгдэл байна.