Онцлох мэдээ / Улс төр
22
2020.11.20. 14:49 371 0

Ерөнхийлөгч вакцин авахад тусгайлан дэмжлэг үзүүлэхийг Германы Ерөнхийлөгчөөс хүслээ

 

Ерөнхийлөгч Х.Баттулга коронавируст цар тахлын эсрэг вакцин нийлүүлэхэд дэмжлэг үзүүлэх асуудлаар Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Холбооны Ерөнхийлөгч Франк Валтер Штайнмайерт захидал илгээсэн байна.

Тодруулбал, коронавируст халдварт өвчний эсрэг вакцин гарсан даруйд иргэд, эрсдэлтэй бүлгийн ажилтан, албан хаагчдад зориулан вакциныг худалдан авахад тусгайлан дэмжлэг үзүүлэхийг ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Франк Валтер Штайнмайераас хүсчээ. 

Цөөн хүн амтай Монгол Улсын өргөн дэлгэр нутагт иргэд тархан суурьшсан байдаг нь энэхүү цар тахалтай тэмцэх, халдварын хүрээг хумихад нэг талаасаа давуу тал болж байгаа хэдий ч эрсдэлтэй нөхцөлд буй иргэд болон нийтийн эрүүл мэнд, хэв журмыг сахин хамгаалахын төлөө ажиллаж буй эмч, сувилагч, цагдаа, онцгой байдал, мэргэжлийн хяналт зэрэг байгууллагын ажилтан, албан хаагчдын аюулгүй байдлыг юуны өмнө хангах нь чухал байгааг Ерөнхийлөгч Х.Баттулга захидалдаа онцолсон болохыг ЕТГ-аас мэдээллээ. 

 

0 сэтгэгдэл байна.