Онцлох мэдээ / Нийгэм
22
2020.11.20. 17:18 168 0

Сэлэнгэ аймагт хоёр тохиолдол шинээр бүртгэгдлээ

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар танилцуулж байна. 
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны төвийн дарга А.Амбасэлмаа: Өмнөд Судан улсаас ирсэн нэг хүн гурав дахь шинжилгээгээр, Алтанбулаг боомтоор ирсэн нэг жолоочоос халдвар илэрсэн. Өчигдөр 17:00 цагаас хойш 37 тохиолдол, өнөөдөр 11:00 цагаас хойш Сэлэнгэ аймагт хоёр тохиолдол нэмэгдэж, манай улсад бүртгэгдсэн нийт тохиолдол 557 боллоо. 

Дотоодын халдвар өнөөдрийн байдлаар Улаанбаатар болон таван аймагт бүртгэгдсэн. Үүнд: 

  • Улаанбаатарт-33
  • Сэлэнгэ аймагт-53
  • Дархан-Уул аймагт-16
  • Дорноговь аймагт-6
  • Орхон аймагт-13
  • Говьсүмбэр аймагт-1 тохиолдол бүртгэгдээд байна. 

0 сэтгэгдэл байна.