Онцлох мэдээ / Нийгэм
22
2020.11.21. 11:55 206 0

ЭМЯ: Нийт халдварын тоо 21 тохиолдлоор нэмэгдлээ

 

Эрүүл Мэндийн Яам ээлжит мэдээллийг хийж байна. Арваннэгдүгээр сарын 20-ны 17:00 цагаас хойш Улаанбаатарт 5, Сэлэнгэд 5, Дорноговьд 6, Орхонд 4 тохиолдол шинээр бүртгэгдэж, дотоодын халдвар 142 болсон байна. Нийт халдварын тоо 578 боллоо.

Дотоодын халдвар өнөөдрийн байдлаар Улаанбаатар болон таван аймагт бүртгэгдсэн. Үүнд: 

  • Улаанбаатарт шинээр 5 тохиолдол бүртгэгдэж, нийт 38, 
  • Сэлэнгэ аймагт  шинээр 5 тохиолдол бүртгэгдэж, нийт 58, 
  • Дархан-Уул аймагт нийт 16
  • Дорноговь аймагт шинээр 6 тохиолдол бүртгэгдэж, нийт 12, 
  • Орхон аймагт шинээр 4 тохиолдол бүртгэгдэж, нийт 17,  
  • Говьсүмбэр аймагт 1 тохиолдол бүртгэгдээд байна. 

ЭМЯ: Нийт халдварын тоо 21 тохиолдлоор нэмэгдлээ

 


0 сэтгэгдэл байна.