Онцлох мэдээ / Нийгэм
22
2020.11.21. 12:26 180 0

Т.Гантөмөр: Хүнсний худалдаа, үйлчилгээнд явдаг машинуудыг QR системд холбож байна

 

Эрүүл Мэндийн Яамны ээлжит мэдээллийн үеэр Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр ААН-үүдийн бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүний хүргэлтийн үйлчилгээний цагийн хуваарийг шинээр зохион байгуулах шийдвэр гаргасан талаар танилцууллаа. 

Тэрбээр, Өчигдөр 23:00 цагт Улсын Онцгой комисс хуралдсаны дараа нийслэлийн Онцгой комисс хуралдаж, өнөө өглөөнөөс эхлэн хүнс хүргэлтийн үйлчилгээг 07:00-17:00 цагт явуулахаар шийдвэр гаргасан.

Хүнсний чиглэлийн 770 үйлдвэр байна. Хүнсний хангамж хүргэдэг томоохон сүлжээ дэлгүүр, үйлдвэрийн 2,000 машин, хүнс импортын 220 ААН-ийн 2000 машин энэхүү цагийн хуваариар, тээврийн дугаарын хязгаарлалтад өртөхгүйгээр 3731 дэлгүүрт бараа бүтээгдэхүүнээ хүргэнэ. 

350 орчим том супермаркетууд цааш нь өөрийн сүлжээ жижиг дэлгүүрүүдэд энэ цагуудад бараа материалын хангалтыг хүргэж өгнө. Гэр хорооллын алслагдсан жижиг дэлгүүрүүд дурдагдсан хугацаанд бараагаа авч амжаагүй бол өөрийнхөө хүнсний зориулалтын жижиг машинаар 07:00-10:00 цагт холбогдох хүнс авдаг, гэрээлсэн бөөний захуудаас бараа хангалтаа хийх шийдвэр гарсан. Цаашид хүнсний худалдаатай холбоотой үйлчилгээнд явдаг бүх төрлийн машиныг QR системд холбож байна. Даваа гараг гэхэд бүртгээд дуусвал QR кодтой машинууд тодорхой цагуудад ажиллана гэсэн юм.


0 сэтгэгдэл байна.