Онцлох мэдээ / Нийгэм
22
2020.11.21. 17:54 375 0

ЭМЯ: Шаардлагатай тохиолдолд шинжилгээнд өөрсдөө очихгүй байгаа хүмүүсийг хаягаар нь зарлана

 

ЭМЯ-ны мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр, Шинээр илэрсэн эдгээр батлагдсан тохиолдлууд нь өмнө нь халдвар авсан хүмүүсийн ойрын хавьтлын хүмүүс юм. Улаанбаатар хотод эхний батлагдсан тохиолдлын ойрын хавьтлуудыг одоогоор 2-3 удаа шинжилгээнд хамруулаад байна. Тухайн шинжилгээнүүдэд зарим хүмүүс нь сөрөг буюу халдваргүй гарсан байна. Халдвар арваннэгдүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн бүртгэгдсэн бөгөөд одоо эхний нууц үеийн хугацаа дөхөж байна. Өнөөдрийн байдлаар 12 хонолоо. Эхний халдварын хариу арга хэмжээ 14 хоногийн хугацаанд оновчтой зохион байгуулагдаж буй. Цаашид ар, араасаа бүртгэгдсэн халдварын нууц үеийн хугацаа нь дуусах болоогүй.

Өдөр бүр шинээр халдвар бүртгэгдсээр байна. Халдвар бүртгэгдсэнээс хойш 14 хоногийн хугацаанд авч хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээ хэвээр үргэлжлэх учир халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөж, халдварыг улсын хэмжээнд тархах эрсдэлээс сэргийлж байгааг ойлгох хэрэгтэй. Мөн шаардлагатай тохиолдолд коронавирус илрүүлэх шинжилгээнд өөрсдөө очихгүйбайгаа хүмүүсийг хаягаар нь зарлана гэв.

 

0 сэтгэгдэл байна.