Эрүүл Мэндийн Яамнаас ээлжит мэдээллийг хийж байна.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Арваннэгдүгээр сарын 21-ний 17.00 цагаас хойш 1305 хүнд шинжилгээ хийхэд коронавирусийн халдварын 26 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Улаанбаатарт 2, Сэлэнгэд 19, Дорноговьд 1, Дархан-Уулд 4 тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр дотоод халдвар 172 тохиолдол боллоо. Үүнээс:
- Улаанбаатарт-40
- Сэлэнгэд-77
- Дорноговь-17
- Дархан-Уулд-20
- Орхонд- 1
- Говьсүмбэрт-1 тохиолдол батлагдлаа.
Монголд халдварын батлагдсан тохиолдол 608, эдгэрсэн 337, ажиглалтад 25 байна. Ажиглалт ХӨСҮТ-д 254 хүн эмчлэгдэж байна, биеийн байдал хүнд 3, хүндэвтэр 41, хөнгөн 220 хүн байна.
4-72 насны хүмүүс өвчилсөн, дундаж нас 32 байна. ДЭМБ-аас коронавирусийн халдварын нууц үе 14 хоног гэж тогтоосон. Монголд бүртгэгдсэн халдварын нууц үе 5-5.2 хоног, халдварыг эрчимтэй тараах үе 4 хоног байна. Гэр бүл, ойр дотны хүмүүст халдвар тараах эрсдэл маш өндөр байна. Нэг хүнд 7-8, цаашилбал 24 хүнд халдвар тараах эрсдэл байна. Улсын хэмжээнд УБ-т нэг тохиолдлоос гаралтай өвчлөл бүртгэгдэхэд 443 ойрын хавьтлаас 34 хүн халдвар авсан. Халдвар энд тэнд гарсан мэт харагдаж байгаа боловч эхний тохиолдол Д-гийн хавьтлууд байгаа. Улаанбаатарт батлагдсан 40 тохиолдлын зургаа нь төмөр замтай холбоотой. 11-р сарын 6-8-нд төмөр замын 150 хүн хамрагдсан тэмцээн болсон. Тэмцээнд халдвар авсан эхний тохиолдлууд явж байсан учир төмөр зам дагасан халдварын голомт үүссэн. Дотоодын халдварын 172 тохиолдол Төмөр зам, УБ-ын голомтоос үүдэлтэй" гэсэн юм.
0 сэтгэгдэл байна.