Онцлох мэдээ / Нийгэм
22
2020.11.22. 13:01 191 0

Сэлэнгэд 16 ажиглалтын байранд 252 хүнийг ажиглалтад аваад байна

 

Сэлэнгэ аймгийн Онцгой комиссоос цар тахлын талаар мэдээлэл хийж байна. Тус аймагт  коронавирусийн батлагдсан тохиолдол 77 болсон байгаа. Тодруулбал, энэ сарын 22-ны байдлаар аймгийн хэмжээнд шинээр батлагдсан тохиолдол 19-өөр нэмэгдэж нийт 77 болсон байна. Үүний 41 нь түргэвчилсэн оношлуураар 36 нь ойрын хавьтлын тандалтаар илэрчээ. Өвчтөнүүдийг ХӨСҮТ-рүү тээвэрлэсэн байна.

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Алтанбулаг, Мандал, Баянгол, Сайхан зэрэг сумын 19328 хүн түргэвчилсэн шинжилгээнд хамруулсан бөгөөд нийт 16 ажиглалтын байранд 252 хүнийг ажиглалтад аваад байгаа аж. Иймд иргэдийг гэрийн тусгаарлалтыг мөрдөж, ариун цэвэр сахиж, амны хаалт хэрэглэхийг аймгийн онцгой комиссоос анхаарууллаа.

 

0 сэтгэгдэл байна.