Онцлох мэдээ / Улс төр
22
2020.11.23. 09:43 238 0

УИХ энэ долоо хоногт НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэнэ

 

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс гаргасан хуваарийн дагуу парламент энэ долоо хоногт дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна. 

Ажлын хэсгийн хуралдаан:

11 дүгээр сарын 23-ны Даваа гарагт:

  • Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан "Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан "Их Эзэн Чингис хаан” танхимд.
11 дүгээр сарын 23-ны Даваа гарагт: 
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас "Жанжин Д.Сүхбаатар” танхимд.
Арваннэгдүгээр сарын 24-ний мягмар гарагт:

Түр хорооны хуралдаан /Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг хэлэлцэх, хяналт тавих, санал, дүгнэлт гаргах/ 12.00 цагаас "Их хуралдай” танхимд:

  • Цаг үеийн шинжтэй асуудлаар мэдээлэл сонсох /Засгийн газарт чиглэл өгөх УИХ-ын тогтоолын төсөл/.

Арваннэгдүгээр сарын 25-ны лхагва гарагт:

Төсвийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас "Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

  • Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/;
  • Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.11.20-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.11.20-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж 2020.09.02-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Үндэсний аудитын газрын Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн аудитын тайлан сонсох.
Чуулганы нэгдсэн хуралдаан:

Арваннэгдүгээр сарын 27-ны баасан гарагт 10.00 цагаас:

  • Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/;
  • Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.11.20-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.11.20-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж 2020.04.17-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж 2020.09.02-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнээс Ерөнхий сайдад хандан Монгол Улсын хэмжээнд усны харилцааг зохицуулж буй хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдал, тэдгээрийн уялдаа холбооны талаар тавьсан асуулгын хариу сонсох.

0 сэтгэгдэл байна.