Онцлох мэдээ / Нийгэм
22
2020.11.23. 10:01 321 1

БЗД-ийн иргэдийг коронавирусийн шинжилгээнд хамруулна

 

БЗД-ийн 4, 10-р хорооны 25 мянга орчим иргэнийг ойрын хугацаанд коронавирусийн шинжилгээнд хамруулахаар болжээ.  

Долоо хоногийн хугацаанд тус дүүргийн нийт 28 хорооны 7505 хүнд шинжилгээ хийсэн байна. Тодруулбал, 6500 хүнд түргэвчилсэн, 1005 иргэнд PCR шинжилгээг хийхэд 12 хүний хариу ЭЕРЭГ гарчээ. Тиймээс иргэдээс шинжилгээ авахаар БЗД-ын 5 төв, 15 цэгийг ажиллуулж байгаа аж. БЗД-ийн иргэд дүүргийн 1900-1063 дугаарт хандан хаана, хэрхэн шинжилгээ өгөх талаарх зөвлөгөө авах, харьяа өрхийн эмнэлэгтээ хандахыг БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнх мэдээллээ.

 

1 сэтгэгдэл байна.

Буян-Ундран
2020.11.25 20:49
ГАА гэрлүүгээ явх хүсэлтэй байна