Онцлох мэдээ / Нийгэм
22
2020.11.24. 09:37 235 0

Б.Хурц нарыг батлан даалтад гаргалаа

 

Өнгөрсөн долоодугаар сарын 22-ны өдөр Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын газрын орлогч асан Г.Эрдэнэбат нарын есөн хүнд холбогдох хэргийн шүүх хурал болж өндөрлөсөн. Тус шүүх хурлаас, шүүгдэгч Ж.Мөнхгалд гурван жилийн хорих ял, С.Баярт гурван жилийн хорих ял, Б.Хурцад гурван жилийн хорих ял, Э.Өлзийбаярт нэг жилийн хорих ял, Г.Эрдэнэбатад гурван жилийн хорих ял, О.Бямбажавд хоёр жилийн хорих ял, Ү.Отгонбаярт хоёр жилийн хорих ял оноож, О.Бархасбадь, С.Эрдэнэбат нарыг цагаатгах шийдвэр гаргасныг, шүүгдэгч нар эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд хандсан байдаг. 

Улмаар аравдугаар сарын 30-ны өдөр Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс Б.Хурц нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхэд хэлэлцүүлэхээр буцаасан байдаг. Тэгвэл өнгөрөгч даваа гарагт шүүгдэгч нарын өмгөөлөгч нар таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлт гаргасны дагуу Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Б.Хурц нарын таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн батлан даалтад гаргасан байна. 

 

0 сэтгэгдэл байна.