Онцлох мэдээ / Нийгэм
22
2020.11.24. 11:37 300 0

Сэлэнгэд 26, Говьсүмбэр аймагт 3, Улаанбаатарт 3 тохиолдол шинээр бүртгэгдлээ

 

Коронавируст халдварын нөхцөл байдлаас шалтгаалан ЭМЯ болон холбогдох эх сурвалжаас өдөрт хоёр удаа мэдээлэл хийж байгаа. 11:00 цагийн мэдээллийг хүргэж байна. 

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Арваннэгдүгээр сарын 23-ны 11.00 цагаас хойш нийт 4335 хүнд шинжилгээ хийсэн. Нийт 32 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Улаанбаатарын голомтоос гурван тохиолдол шинээр илэрсэн. Тодруулбал, эхнийх нь Буянт-Ухаа хороололд анхны батлагдсан хоёр тохиолдлын хамт төрсөн өдөрт орсон 46 хүнийг тусгаарлахад нэг хүний давтан шинжилгээнээс коронавирус илэрсэн бол хоёр дахь нь төмөр замын өрхийн эрүүл мэндийн сувилагч, гурав дахь нь өмнөх Буянт-Ухаа хорооллын батлагдлсан тохиолдлын ойрын иргэн байна. Эдгээр гурван хавьтлын ойрын хавьтал 111 хүн, хоёр дахь хавьтал нийлээд 278 хавьтлыг бид илрүүлсэн. Мөн Сэлэнгэд 26, Говьсүмбэр аймагт 3 хүний сорьцод коронавирус илэрлээ. Мөн Алтанбулагийн боомтоор ирсэн нэг хүний давтан шинжилгээнд коронавирус илэрсэн. Ийнхүү улсын хэмжээнд бүртгэгдсэн халдварын тоо 672, дотоодод тархсан халдвар 235 боллоо. Үүнээс биеийн байдал хүнд 2 хүн, хүндэвтэр 44 хүн, хөнгөн 277 хүн байна. 

Шинээр батлагдсан хүмүүс ойрын болон дам хавьтал буюу хамт үзвэр үзсэн, хамт хоол идсэн, караокед орсон, бариа засал хийсэн гэх мэт замаар халдвар авсан юм" гэлээ.

 

0 сэтгэгдэл байна.