ХӨСҮТ-ийн өргөтгөлийн узелийн өрөөнд гал гарсан тухай дуудлага өнөөдөр /2020.10.24/ 10:48 цагт Онцгой байдлын албанд иржээ.
Уг дуудлага мэдээллийн дагуу Чингэлтэй дүүрэг дэх Гал унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид хоёр автомашин, найман алба хаагчтайгаар 10:52 цагт очсон байна. Энэ талаар нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга, хурандаа Д.Мөнхсайхан "ХӨСҮТ-ийн өргөтгөлийн узелийн өрөөнд дулаалгын материал шатаж байсныг алба хаагчид 15 минут ажиллан бүрэн унтраасан. Мөн утаажилтын бүсээс хоёр ажилтныг гаргасан" гэлээ.
0 сэтгэгдэл байна.