Онцлох мэдээ / Эдийн засаг
22
2020.11.24. 12:13 178 0

Ипотекийн зээлийн төлбөрөө хойшлуулах хүсэлтэй иргэдийн анхааралд

 

Монголбанкнаас Covid-19 цар тахлын үед эдийн засаг, банк, санхүүгийн салбарт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах, иргэдийн санхүүгийн дарамтыг зөөлрүүлэх зорилгоор шаардлагатай боломжит арга хэмжээг олон улсын туршлага, холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлж байна.

Энэ арга хэмжээний хүрээнд Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй зээлийн төлбөрийг 2021 оны долдугаар сарын 1-ний өдрийг хүртэл түр хугацаанд хойшлуулахаар Монголбанк, Сангийн яам, Монголын ипотекийн корпораци, Орон сууцны санхүүжилтийн корпораци ХХК болон арилжааны банкууд хамтран тодорхой зөвшилцөлд хүрээд байгаа билээ. Засгийн газраас 5, 6, 8 хувийн хүүтэй зээлийг 2021 оны долоодугаар сарын 1 хүртэл хойшлуулах тухай мэдэгдсэн юм.

 

0 сэтгэгдэл байна.