Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэнтэй холбогдуулан орон нутгаас Улаанбаатарт ирээд хөл хорионд орсон иргэд олон байгаа тухай УОК-оос мэдээлсэн. Тэднийг ирэх сарын 01 гэхэд орон нутаг руу нь буцаана гэж Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар өнөөдөр мэдэгдсэн юм. Улмаар 119.mn цахим хуудас ашиглалтад орж, гэртээ харих хүсэлтэй иргэдийг шинжилгээнд хамруулах бүртгэл өнөөдрөөс эхэлж байна.
Орон нутгийн иргэдийг 119.mn апплэйкшнээр бүртгээд тодорхой асуумж авч, шинжилгээнд хамруулсны дараа буцаах юм. Ингэхдээ олон хүнийг нэг автобусанд суулгахгүй, хэн хаашаа явах бүртгэлийг дэлгэрэнгүй хөтөлж, нийслэлээс аймгууд руу халдвар тархаахгүй байх бүх арга хэмжээг авах юм.
3 сэтгэгдэл байна.