Онцлох мэдээ / Эдийн засаг
22
2020.11.25. 12:38 217 0

Хадгаламжид хүү тооцохгүй байх саналаа УИХ-д хүргүүлжээ

 

Монголбанкнаас мэдээлэл хийж цар тахлын үед авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийнхээ талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ. Зээлдэгч өөрөө хүсвэл банк болон банк санхүүгийн байгууллагын бүх зээлийн үндсэн төлбөр болон хүүгийн төлбөрийг ирэх долоодугаар сарын 01-н хүртэл хойшлуулж болох шийдвэр гаргасан. Үүнтэй холбогдуулан энэ хугацаанд банкуудын зарим төрлийн хадгаламжид хүү тооцохгүй байх шийдвэрийг УИХ-аар гаргуулахаар төлөвлөж байгаагаа Монголбанк мэдэгдлээ.

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Монголбанк өөрийнхөө бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэж чадахгүй асуудлаа УИХ-аар шийдвэрлүүлэхээр саналаа хүргүүлж байгаа. Тухайлбал, ирэх долоодугаар сарын 1 хүртэл харилцах данс болон хугацаагүй хадгаламжид хүү тооцохгүй байх хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэхээр бэлтгэж байна. Хугацаатай хадгаламжид бол хүү нь тооцогдоод явна. Мөн банк харилцагчидтайгаа заавал биечлэн уулзахгүйгээр цахимаар гэрээ байгуулж болох зохицуулалтыг хуульчлахаар төлөвлөж байна” гэв.

 

0 сэтгэгдэл байна.