Улаанбаатар хотод коронавирусийн батлагдсан шинэ зургаан тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр нийслэл хот дахь нийт халдварын тоо 60-д хүрлээ. Өнөөдрийн байдлаар нийслэлийн долоон дүүрэгт коронавирусийн халдвар бүртгэгдээд байгаа юм.
- Баянзүрх дүүрэгт 17 тохиолдол
- Сүхбаатар дүүрэгт 11 тохиолдол
- Баянгол дүүрэгт 14 тохиолдол
- Сонгинохайрхан дүүрэгт 9 тохиолдол
- Хан-Уул дүүрэгт 7 тохиолдол
- Багануур дүүрэгт 1 тохиолдол
- Чингэлтэй дүүрэгт 1 тохиолдол тус тус бүртгэгдсэн гэж ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.
0 сэтгэгдэл байна.