Онцлох мэдээ / Нийгэм
22
2020.11.25. 14:23 806 0

Ууланд самар түүж байсан 443 иргэнийг нийслэлд татан авчирлаа

Хатуу хөл хорио тогтоосонтой холбоотой Хэнтий, Сэлэнгэ, Архангай, Хөвсгөл болон нийслэлийн ойролцоох ууланд самарт явж байсан иргэд амьдрах байр, идэх хоол хүнсгүй байгаа талаар УОК-оос мэдээлсэн. Сэлэнгэ аймаг гэхэд зургаан мянган самарчин ууланд гацсан байгаа аж. Тэдгээрээс 443 иргэнийг өнөөдөр нийслэлд төмөр замын тээврээр татан авч ирсэн байна. 
Эдгээр иргэдийг түргэвчилсэн оношлуураар шинжилгээнд хамруулж, цагдаагийн хамгаалалт дор орон гэрт нь буцаах нэгдсэн ажлыг зохион байгуулж байна. Мөн самар түүхээр яваад хорионд орсон иргэд шуурхай мэдээлийн дугаарт холбогдож, нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөх боломжтой аж. Харин гэрийн тусгаарлалтад шилжсэн иргэд 21 хоногийн хатуу дэглэм баримтлах юм. Дэглэмийг зөрчсөн иргэдэд торгох болон гурван жил хүртэлх хугацаанд хорих ялаар шийтгэх юм байна. 

0 сэтгэгдэл байна.