Онцлох мэдээ / Нийгэм
22
2020.11.26. 12:34 205 0

ЭМЯ: Дотоодын халдвар 275-д хүрлээ

Эрүүл Мэндийн Яамнаас ээлжит мэдээлийг хүргэж байна. Коронавируст халдварын тохиолдол өнөөдөр 13-аар нэмэгдэж халдвартай нь батлагдсан нийт хүний тоо 712 болоод байна. Эрүүл мэндийн яамнаас нийслэлд бүртгэгдсэн халдваруудыг дүүрэг хороо бүрээр нь гаргаж байгаа билээ. Өнөөдрийн байдлаар нийслэлийн долоон дүүрэгт халдварын тохиолдол бүртгэгдсэн бөгөөд хамгийн их нь Баянзүрх болон Баянгол дүүрэгт байна. Бүртгэгдсэн халдварыг дүүргээр харуулбал:
  • Баянгол дүүргийн 1,3,4,6,7,9,10,18 дугаар хороонд нийт 16
  • Баянкүрх дүүргийн 4,10 нийт 17
  • Сүхбаатар дүүргийн 12,13,16,18 нийт 11
  • Сонгинхайрхан дүүргийн 7,16,19 нийт 10
  • Хан-Уул дүүргийн 10,16,21 нийт 7
  • Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд 1
  • Багануур дүүргийн 4 дүгээр хороонд тус тус 1 тохиолдол илэрчээ.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Нэг тохиолдлоос 9 байршилд халдвар тарсан гэж үзэж байгаа бөгөөд иргэн Д-гээс улбаалсан халдварууд нийслэлд бүртгэгдсэн гэж үзэж байна. Эхний тохиолдол бүртгэгдсэнээс хойш зөв арга хэрэгжүүлж чадвал 1-2 сарын дараа тархалтыг хумьж чадна. Нэг хүн 7-23 хүнд халдвар тараах эрсдэлтэй. Өчигдөр 4176 хүнд PCR шинжилгээ хийснээс 13 хүнд коронавирусийн халдвар илэрч манай улсад бүртгэгдсэн нийт халдварын тоо 712 боллоо. Шинээр бүртгэсэн тохиолдлуудыг нэрлэвэл:

  • Улаанбаатарт 3
  • Сэлэнгэ 4, 
  • Орхонд 4,
  • Дархан-Уул аймагт 2 шинэ тохиолдол нэмэгдсэн байна. 

Халдвартай хэмээн бүртгэгдсэн хүмүүсээс 345 хүн эдгэрсэн бөгөөд эмчлэгдэж байгаа  360 хүн байна" гэлээ.

ЭМЯ: Дотоодын халдвар 275-д хүрлээ


 

 

0 сэтгэгдэл байна.