Онцлох мэдээ / Нийгэм
22
2020.11.26. 13:15 312 0

“RAPID MED” төвөөр үйлчлүүлсэн иргэдийг яаралтай шинжилгээ өгнө үү!

 

ЭМЯ-ны өнөөдрийн /2020.11.16/ мэдээллийн үеэр Халдварт өвчин судлалын үндэсний төвийн урд талд байрлах "RAPID MED” төвийн эмчилгээ, оношлогооны газруудаар арваннэгдүгээр сарын 02-19-нд үйлчлүүлсэн хүмүүс ЭМЯ, ХӨСҮТ-тэй яаралтай холбоо барихыг хүслээ.

Тандалт судалгааны явцад Улаанбаатар хотын БЗД-ийн 14-р хороо, "RAPID MED” барилгад үйл ажиллагаа явуулдаг бариа засал, лаборатор, эрүү нүүр, шүдний эмнэлэгүүдээр 2020 оны арваннэгдүгээр сарын 02-19-ны өдрүүдэд үйлчлүүлсэн иргэд ЭМЯ-ны 119 тоот утас, ХӨСҮТ-ийн 80086829 дугаар руу холбогдож, зөвлөгөө авахыг хүсэж байна.

Улаанбаатарт халдвар авсан есөн байршлын гэр бүлийн голомтоос 52 хүн халдвар авсан. Тэдний 23.1 хувь нь дуудлагын бариачтай холбоотой, 20 хувь нь караокегоор үйлчлүүлсэн, хоёр хувь нь тоглолт үзсэн байгаа бол 3-6 хувь нь төрсөн өдөр тэмдэглэсэн хүмүүс байна.

 

0 сэтгэгдэл байна.