Онцлох мэдээ / Эдийн засаг
22
2020.11.27. 13:23 284 0

Орон нутгийн иргэдийг нутаг буцаахад 300 сая төгрөг зарцуулна

Нийслэлд гацсан иргэдийг ирэх сарын 01-нээс эхлэн орон нутаг руу буцаах шийдвэр гарсан. Энэ ажиллагаа 10 хоног үргэлжилнэ. Зам тээврийн Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд энэ ажиллагааг хариуцаж ажиллаж байна.

Иргэд гэртээ харихаас өмнө заавал шинжилгээ өгсөн байна. PCR шинжилгээний өртөг 150 мянган төгрөг байдаг. Гэхдээ орон нутгийн иргэдийг шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулах юм байна. Засгийн газраас нийт 300 сая төгрөгийг иргэдийг гэрт нь хариулахад зарцуулахад төлөвлөжээ. Мөн хот хоорондын тээврийн үнэ нэмэгдэхгүй гэж мэдээлэв.  

Орон нутгийн иргэдийг нутаг буцаахад 300 сая төгрөг зарцуулна

 


0 сэтгэгдэл байна.