Онцлох мэдээ / Нийгэм
22
2020.11.27. 14:54 137 0

QR код бүхий 17 мянган автомашин хөдөлгөөнд оролцож байна

 

Нийслэлийн ИТХ-ын өнөөдрийн хурлаар төлөөлөгч Д.Ихбаяр "Бид QR бүхий зөвшөөрөл олгох ажлыг гурав хоногт зохион байгууллаа. Тусгай чиг үүрэг бүхий буюу хязгаарлалтад ороогүй 13 байгууллагаас гадна Улсын Онцгой комисс, Нийслэлийн Онцгой комисс, дүүргүүдийн Онцгой комисс гэсэн 16 байгууллагын албан хаагчдад код олгож байна. Одоогоор нийт 17 мянган машинд зөвшөөрөл олгосон" гэлээ.

Авто замын хөдөлгөөнд түгжрэл үүсэж байгаа шалтгаан нь QR кодгүй машинуудыг цагдаа нар шалгаж байгаатай холбоотой гэв. 

 

0 сэтгэгдэл байна.