Онцлох мэдээ / Нийгэм / Фото мэдээ
22
2020.11.29. 16:22 730 0

Халдвартай иргэн 100 хүнд халдвар тараах эрсдэлтэй гэтэл "БОДИТ БАЙДАЛ" дээр...

Ирэх сарын нэгнээс эхлэн нийслэлээс орон нутаг руу зорчих хүсэлтэй иргэдийг нутаг буцаах УОК-ын шийдвэрийн дагуу шинжилгээний 20 цэгийг төвийн зургаан дүүрэгт /Сонгинохайрхан, Хан-Уул, Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй/ байгуулж, 1800-0119 дугаараас иргэд товлолт цаг авсан. Гэсэн ч бодит байдал дээр хоёрхон хоногийн дараа буцах хүлээлт үүсгэсэн иргэд, халдвар хамгааллын журам хэрэгжихгүй нөхцөлд шинжилгээ өгөхөөр хоорондын зай баримтлахаа мартжээ. Шинжилгээ өгөх гэж буй иргэд амны хаалт зүүж, бээлий, дулаан хувцасаа өмсөж, заасан цагт нь цэг дээр очсон ч тухайн хэсэгт нь зохион байгуулалт маш муу байгаад иргэдийн зүгэээс шүүмжлэлтэй хандаж байна. 
Иргэн Б.Бямбахишиг "Судалгаа аваад л байх юм. Тэрний үр дүн нь хаана бна вэ? Хөдөөний хүн олон байгаа дүүрэгт шинжилгээ авах цэгээ нэмэгдүүлэх шаардлагатай байна. Бага байгаа дүүрэгт нэгийг, олон хүнтэй дүүрэгт тав, зургааг гэх мэт зохион байгуулж болдоггүй юм байх даа. Эсвэл хүмүүс мэдээллээ үнэн өгөхгүй байгаад байна гэж дүгнэж байна. Үгүй бол бүх хороо ажлаа ижил гүйцэтгэж чадаагүй байгаа юм. Ядаж л аймаг, аймгаар нь юм уу эсвэл өглөө Архангай аймаг явах иргэд, үдээс хойш Завхан аймгийн иргэд гэдэг зохион байгуулалттай байвал сайн байна. Тэр 119.мн сайтад цаг авчихаад байхад ахиж шинэчилж байгаа гээд авсан цаг автоматаар цуцлагдаад ард түмнийхээ амьдралд чирэгдэл учруулж байгаа УОК, ЭМЯ, ЗГ дорвитойхон ажлаа хийгээд зохион байгуулалттай байх хэрэгтэй." 
Иргэн Н.Нямсүрэн: "Сонгинохайрхан дүүргийн 62 дугаар сургуулийн шинжилгээний цэгт зохион байгуулалт маш муу байна. Мэдээж зай барих, хувийн хамгааллын хэрэгслээ зөв өмсөж, зүүх нь иргэдийн ухамсрын асуудал. Харин хүмүүсийг олноор нь бөөгнөрүүлж, дорвитой арга хэмжээ авч ажиллаж чадахгүй байгаа албаныхнаас тайлбар шаардаж байна. Иргэд цахимаар авсан цагтаа ирсэн ч дахиад хэдэн цаг очерлож байж шинжилгээгээ өгөхийг хэлж мэдэхгүй юм" гэлээ.
Харин НОК-ын Шуурхай удирдлагын багийн гишүүн Э.Эрдэнэбаатар хэлэхдээ цаг аваагүй иргэд болон маргаашийн цагтай иргэд маш их ирж, бөөгнөрөл үүсгэж байна. Цагдаагийн байгууллагаас үүнд хяналт тавин ажиллаж байгаа. Шинжилгээ авах ажил арван өдөр үргэлжлэх тул яарах хэрэггүй гэсэн юм. 

Халдвартай иргэн 100 хүнд халдвар тараах эрсдэлтэй гэтэл "БОДИТ БАЙДАЛ" дээр...

 

Халдвартай иргэн 100 хүнд халдвар тараах эрсдэлтэй гэтэл "БОДИТ БАЙДАЛ" дээр...

 

Халдвартай иргэн 100 хүнд халдвар тараах эрсдэлтэй гэтэл "БОДИТ БАЙДАЛ" дээр...

 

Халдвартай иргэн 100 хүнд халдвар тараах эрсдэлтэй гэтэл "БОДИТ БАЙДАЛ" дээр...

СХД-ийн 62 дугаар сургуулийн шинжилгээ өгөх цэгийн гэрэл зургийг мэдээлэл өгсөн эх сурвалж илгээсэн болно.

 

0 сэтгэгдэл байна.