Онцлох мэдээ / Нийгэм
22
2020.12.1. 11:23 873 0

Д.Нямхүү: Архаг суурь өвчтэй дөрвөн хүний биеийн байдал маш хүнд байна

 
Эрүүл Мэндийн Яамнаас ээлжит мэдээллийг хүргэж байна. Сүүлийн 24 цагийн байдлаар Улаанбаатарт долоо, Сэлэнгэ, Архангай, Говьсүмбэр аймагт тус бүр нэг тохиолдол илэрч дотоодын нийт халдвар 358 боллоо. 
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "11-р сарын 30-ны өдөр 12116  хүнд PCR шинжилгээ хийсэн. Үүн дотор 400 гаруй давтан шинжилгээ хийхэд 10 хүнээс коронавирус илэрсэн. Батцэнгэл суманд халдвар авсан иргэний гэр бүлийн хүний давтан шинжилгээгээр коронавирус илэрлээ.
Коронавирусийн халдвар бүртгэгдсэн зургаан аймаг, Улаанбаатар хотын голомтод халдварыг илрүүлэх, хавьтлыг тогтоох, хянах үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулж байна. Улсын хэмжээнд коронавирусийн халдварын 801 тохиолдол батлагдсанаас дотоодын халдвар 358 болж байна."
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүгийн мэдээлснээр архаг суурь өвчтэй дөрвөн хүний биеийн байдал маш хүнд байгаа бол биеийн байдал нь хүнд зургаан хүн байна гэв. Тодруулбал, зүрх судасны архаг өвчлөлтэй, чихрийн шижинтэй хүмүүст коронавирусын халдвар илүү хүнд тусч байгаа гэсэн юм. 
Дотоодод тархсан халдварын датаг авч үзвэл:
Сэлэнгэд-180 
Улаанбаатарт-84
Дархан-Уул-44
Орхон-22
Дорноговь- 21
Говьсүмбэр-4
Архангай-3 тохиолдол тус тус батлагдаад байна.
 

0 сэтгэгдэл байна.