Онцлох мэдээ / Нийгэм
22
2020.12.3. 11:28 362 0

ШЕЗ-д ажилладаг үйлчлэгч коронавирусын халдвар авсан нь батлагдлаа

Эрүүл Мэндийн Яамнаас ээлжит мэдээллийг хийж байна. Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажилтан коронавирусын халдвар авсан байж болзошгүй гэсэн мэдээлэл өчигдөр орой гарч, тус байгууллагад тусгаарлалт хийсэн. Гэтэл энэ байгууллагад тухайн үед ажиллаж байсан 50 гаруй хүнээс дарга нар нь тусгаарлагдаагүй гэсэн гомдол иржээ гэсэн сэтгүүлчийн асуултад ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хариуллаа.

Тэрбээр,  Коронавирусын батлагдсан тохиолдлын хавьтлуудыг илрүүлэх тандалт судалгааны явцад ШЕЗ-ийн ажилтныг илрүүлэн, шинжилгээ хийхэд коронавирус илэрсэн. Энэ хүн тус байгууллагад үйлчлэгч хийдэг. Тухайн албан газрын хоёрдугаар давхарт ажилладаг учир ойрын болон дам хавьтлын 50 гаруй хүнийг тусгаарласан. Ойрын хавьтлыг эмнэлэгт, дам хавьтлыг гэрт нь тусгаарлах арга хэмжээ авсан. Хавьтал болсон хүнийг албан тушаалаар ялгаварлан тусгаарлана гэж байхгүй. Өнөөдрийн байдлаар тус байгууллагын 37 хүний шинжилгээний хариу гарсан, коронавирус илрээгүй гэв. 

 

 

0 сэтгэгдэл байна.