Онцлох мэдээ / Зөвлөгөө
22
2020.12.5. 13:15 533 0

Халдвартай хүн зай барихгүй бол 6-8 хүнд халдвар тархах эрсдэлтэй

Эрүүл Мэндийн Яамны хэвлэлийн бага хурлын үеэр Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "ЗӨСҮТ-өөс орон нутагт коронавирус илрүүлэх шинжилгээ хийхэд илрээгүй байна. Эрүүл мэндийн яамны 323002 дугаарт 940 иргэн хандаж зөвлөмж, зөвлөгөө авсан байна. Бид бүхэн өдөр бүр дэлхий дахинд хэрэглэгдэж байгаа сайн туршлагуудыг танилцуулж байгаа. Өнөөдрийн хувьд хүн хоорондын зай барих шаардлагатай тухай онцолж байна" гэлээ.
Тухайлбал судалгаагаар халдвар авсан хүн зургаан хүнтэй ойрын зайнаас харьцлаа гэхэд 30 хоногийн дараа 2400-3200 хүн халдвар авах магадлалтай гэж гарчээ. Иймээс ойрын зайнаас бие биетэйгээ харьцахгүй байх, хүн хоорондын зай 1.5-2 метр журмыг баримтлахыг Эрүүл мэндийн яамнаас уриаллаа. 

0 сэтгэгдэл байна.