Онцлох мэдээ / Нийгэм
22
2020.12.21. 11:23 339 0

Дотоодод шинээр 32 тохиолдол нэмэгдэж, нийт 993 боллоо

ЭМЯ-наас коронавирусийн нөхцөл байдлын талаарх ээлжит 11:00 цагийн мэдээллээ хийж байна.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Монгол Улсад сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусийн халдварын 32 тохиолдол илэрч, үүнээс 31 нь Улаанбаатар хотод бүртгэгдлээ. Мөн Франкфуртын онгоцоор ирсэн нэг иргэнээс вирус илэрсэн. 

Ингэснээр Улаанбаатар хотын дотоодын халдвар 206 болж, улсын хэмжээнд бүртгэгдсэн дотоод халдвар 531 боллоо. Монгол Улсад бүртгэгдсэн нийт халдварын тохиолдол 993 боллоо. Баянзүрх дүүргийн эмнэлгээс голомтлон гарсан халдварын тохиолдол 62 болсон. Иймд нийслэлийн хаана ч халдварын хавьтал байж болзошгүйг иргэдэд анхааруулж байна. Хөл хорионы дэглэмийг сайтар сахих хэрэгтэйг дэлхий нийтэд ч онцгойлон анхааруулж байна. Гэр орондоо ч 1-1.5 метрийн зай барих ёстой гэлээ.

0 сэтгэгдэл байна.