Онцлох мэдээ / Улс төр
22
2020.12.21. 16:38 268 0

Улаанбаатарт 14 хоног хатуу хөл хорио тогтоолоо

Улсын Онцгой Комиссын хуралдаанаар энэ лхагва гараг буюу арванхоёрдугаар сарын 23-наас нэгдүгээр сарын 06-ны хүртэл хугацаанд нийслэлийн хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэг буюу хөл хорио тогтоох саналыг гаргасан болохыг Шадар сайдын хэвлэлээс мэдээллээ. 

Баянзүрх дүүрэгт голомтлон гараад буй халдвартай холбоотойгоор 12:00 цагаас УОК хуралдсан. Засгийн газар 15:00 цагаас энэ саналыг хэлэлцэж, эцсийн шийдвэрийг гаргах юм. Арваннэгдүгээр сарын 12-нд улсын хэмжээнд хатуу хөл хорио тогтоох шийдвэрийг анх удаа гаргасан. Үүнээс хойш халдварын нөхцөл байдлаас хамаарч аймгууд болон нийслэлд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжээд байна. Нийслэлд тогтоогоод байсан бүх нийтийн бэлэн байдлын зэргийг энэ сарын 14-ны өдөр бууруулан өндөржүүлсэн бэлэн байдлын хэсэгчилсэн зэрэгт шилжүүлсэн юм. Улмаар арванхоёрдугаар сарын 14-нөөс эхлэн 34 чиглэлийн үйл ажиллагааг нээж, нийслэлийн хэмжээнд бүх төрлийн шар айраг, дарс худалдаалж эхэлсэн. 

16:30 ЦАГ: Засгийн гараас арванхоёрдугаар сарын 23-ны 06:00 цагаас эхлэн 2021 оны нэгдүгээр сарын 6-ны 06:00 цаг хүртэл бүх нийтийн бэлэн байдлын хэсэгчилсэн зэрэгт шилжүүлэх шийдвэрийг гаргалаа. Ингэснээр нийт 15 салбарын үйл ажиллагааг явуулахаар болж байна гэдгийг Шадар сайд Я.Содбаатар мэдээллээ. 

 

0 сэтгэгдэл байна.