Онцлох мэдээ / Эдийн засаг
22
2021.01.8. 10:21 87 0

Өнөөдөр өнгөрсөн оны НӨАТ-ын баримт бүртгүүлэх сүүлийн хугацаа

НӨАТ-ын 2020 оны дөрөвдүгээр улирлын төлбөрийн баримтаа энэ сарын 08-ны дотор багтаан бүртгүүлэхийг татварын байгууллагаас мэдээлж байна. Иргэд өнгөрсөн оны сүүлийн улирлын буюу аравдугаар сарын 01-нээс арванхоёрдугаар сарын 31-ний хооронд худалдан авалт хийсэн баримтаа И-Баримт-ын системд бүртгүүлснээр  дөрөвдүгээр улирлын урамшууллаа авах боломжтой.

Өмнөх улирлын НӨАТ-ын худалдан авалтын буцаан олголтын мөнгийг дараа улирлын эхний сард багтаан иргэдийн бүртгэлтэй данс руу шилжүүлдэг хуультай. Тиймээс заасан хугацаанд худалдан авалтын төлбөрийн баримтаа нэгдсэн системд бүртгүүлээгүй тохиолдолд худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгохгүй юм.

 

0 сэтгэгдэл байна.