Онцлох мэдээ / Нийгэм
22
2021.01.8. 11:38 128 0

ЭМЯ: Баянгол дүүрэгт нэг орцны зургаан хүнээс халдвар илэрсэн

 

Коронавирусийн нөхцөл байдлын талаар ЭМЯ, ХӨСҮТ-өөс танилцууллаа. 

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Нэгдүгээр  сарын 07-нд нийт  14225 хүнд PCR шинжилгээ хийхэд 33 хүний шинжилгээнд коронавирус илэрсэн.

Цэргийн төв эмнэлгийн хоёр ажилтан буюу эмч, сувилагч, бусад 31 тохиолдол нь шинээр бүртгэгдсэн голомтын хавьтлаас илэрсэн.

Баянгол дүүргийн 6 дугаар хороонд нэг орцны 6 хүн өвчилсөн. Тэнд Ачтан эмнэлгийн ажилчдын байр байдаг. Ийнхүү Ачтан эмнэлгийн голомттой холбоотой тохиолдлын тоо 39 болж байна.

Баянгол дүүргийн 6 дугаар хороонд нэг орцны 6 хүн өвчилсний нэг нь Мөнгөн гүүр эмнэлгийн лаборант байсан учраас хариу арга хэмжээг авсан. 141 хүнийг шинжилгээнд хамрууллаа. Тухайн үед үйлчилгээ авч байсан 10 хүнийг шинжилгээнд хамруулж 32 хүнийг ойрын хавьтал гэж тусгаарласан.

Мөн тухайн орцонд амьдардаг нэг иргэн Иргэний нисэхийн ажилтан байсан учраас тусгаарлах, тандалт шинжилгээг хийж байна. Нийтдээ 1190 ойрын хавьтал дээр тандалт судалгаа, шинжилгээг хийж байна. Хоёрдогч хавьтал 2182 болсон.

Улсын хэмжээнд голомтлон гараад байгаа хэсэгт нийтдээ 897 тохиолдол бүртгэгдсэн. Нийт өссөн дүнгээр хэлбэл, 

Улаанбаатарт 571

Сэлэнгэ аймагт 217

Орхон аймагт 25

Дархан-Уул аймагт 45

Дорноговь аймагт 32

Говьсүмбэр аймагт 4

Архангай аймагт 3

Монгол Улсад коронавирусийн батлагдсан нийт тохиолдол 1395, эдгэрсэн 896 байна. 64.2 хувь нь эдгэрсэн.

Сүүлийн 24 цагт 7 хүн эдгэрч эмнэлгээс гарсан.

Цэргийн төв эмнэлэг,  Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэг, ХӨСҮТ-д нийтдээ онош нь батлагдсан 488 хүн эмчлүүлж байна” гэв.

 

0 сэтгэгдэл байна.