Онцлох мэдээ / Нийгэм
22
2021.01.9. 11:32 262 0

Ачтан, Тэнүүн-Огоо, БЗД-ийн Нэгдсэн эмнэлэгээс гинжин хэлхээгээр халдвар тархаж байна

ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллийг хийж байна. 

ХӨСҮТ-ийн Тандалтал судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өнгөрсөн 24 цагийн хугацаанд вирус судлалын лаборториудад 13773 шинжилгээ хийхэд 13 хүнээс коронавирус илэрлээ. Энэ нь Улаанбаатар хотод бүртгэгдлээ. Үүнд Ачтан эмнэлгийн эмч, ажилтны гэр бүлээс 6, Тэнүүн-Огоо, БЗД-ийн Нэгдсэн эмнэлэг, бусад гинжин хэлхээгээр үүссэн голомтуудаас тусгаарлан ажиглах байранд байсан хавьтлуудаас халдвар илэрч байна.

Улаанбаатарт коронавируст халдвар 584 болсон. Бусад аймгуудад мөн хугацаанд халдвар бүртгэгдээгүй. Улсын хэмжээнд кластер халдварын голомтод 910 тохиолдол боллоо. Улсын хэмжээнд зөөвөрлөгдсөн болон дотоодын нийт халдвар 1408 боллоо. Үүнээс 896 хүн эдгэрч, 501 хүн эмчлэгдэж байна. Эмчлэгдэж байгаа эмчлүүлэгчдээс маш хүнд 3, хүнд 12, хүндэвтэр 134, хөнгөн 352 хүн байна" гэв.

 

Нийслэл хотод бүртгэгдсэн халдварын дүүргээр үзүүлбэл 

  • Баянзүрх дүүрэгт 335, 
  • Баянгол дүүрэгт 86, 
  • Сонгинохайрхан дүүрэгт 53, 
  • Хан-Уул дүүрэгт 45, 
  • Сүхбаатар дүүрэгт 33, 
  • Чингэлтэй дүүрэгт 29, 
  • Налайх дүүрэгт 2, 
  • Баганнуур дүүрэгт 1 тохиолдол батлагдаад байгаа юм. 

0 сэтгэгдэл байна.