Онцлох мэдээ / Нийгэм
22
2021.01.10. 11:35 188 0

Маргаашнаас үйл ажиллагаа явуулах салбарууд

 

Энэ сарын 04-ний өдрийн УОК, Засгийн газрын хуралдаанаар ирэх даваа гараг буюу 11-ний өдрийг хүртэл томоохон голомт гарахгүй бол Хөл хорионы зэрэглэлийг бууруулж, Өндөржүүлсэн бэлэн байдлын үед ажиллуулж байсан үйлчилгээний салбаруудын үйл ажиллагааг эхлүүлнэ гэж байсан. Худалдаа, үйлчилгээний чиглэл, салбарын үйл ажиллагааг хэсэгчлэн нээхдээ эрсдэлийн үнэлгээнд суурилан шийдвэр гаргаж байгаа. Арванхоёрдугаар сарын 14-нөөс  тодорхой салбар, чиглэлийн үйл ажиллагааг нээхдээ эрсдэлийн үнэлгээнд суурилж байсан гэлээ.

  • Хүнсний худалдааны төв дэх ахуйн хэрэглээний барааны тасаг
  • Барилгын материалын худалдаа
  • Модны зах
  • Авто техникийн зах
  • Ресторан, кафе, цайны газар
  • Түргэн үйлчилгээтэй болон хүргэлтийн хоол, кофе шоп
  • Хувцас захиалга засвар үйлчилгээ
  • Гэр ахуйн тавилга, засвар үйлчилгээ
  • Ахуйн электроник, цахилгаан хэрэгслийн засвар
  • Алт мөнгө үнэт эдлэлийн захиалга засвар
  • Цүнх захиалга
  • Нүдний шил захиалга, засвар
  • Цоож түлхүүр, цаг засвар
  • Хими цэвэрлэгээ, угаалга
  • Гэрэл зураг
  • Айл нүүлгэх үйлчилгээ
  • Эд бараа түрээслэх үйлчилгээ
  • Нийтийн бие засах
  • Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ
  • Авто засвар, дугуй засвар

Сануулахад, өнөөдөр МҮХАҮТ-аас цар тахлын үеийн хөл хорио, удаа дараагийн тодорхойгүй шийдвэрүүд бизнес эрхлэгчдийг хүнд байдалд оруулж буйг тодотгоод хувийн хэвшлийг дэмжих шаардлагатайг   эрх баригчдад хандан мэдэгдсэн. Үүсээд буй нөхцөл байдлыг эргэн харах, 2021 оны төсвийг тодотгох, бизнесийн зээлийн хүүг 100 хувь бууруулах, хүнээ бодсон хүнлэг шийдвэрүүд гаргахыг шаардсан мэдэгдэл гаргасан юм. 

 

0 сэтгэгдэл байна.